Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см-ээр их, усны дундаж гүн 35-65 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага, усны дундаж гүн 45-75 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, усны дундаж гүн 10-30 см байна. Арвайхээр сумын орчимд усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага, усны дундаж гүн 10-35 см байна. Үерийн улмаас голын гулдрил ихээхэн өөрчлөгдсөн.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага, усны дундаж гүн 25-30 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см их, усны дундаж гүн 15-40 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 30-40 см байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний ажиглалтын цооногт хэмжсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд газрын доорх усны түвшин өмнөх оноос 30 см нэмэгдсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР